Таван шарын нүхэн гарцын ажилтай холбоотойгоор өнөөдөр "Энхжин" худалдааны төв орчмын замыг хэсэгчлэн хаана

Өнөөдөр орой гурван байршилд замын хөдөлгөөнийг хааж, засварын ажлыг эхлүүлэхээр болжээ.

  1. Таван шарын нүхэн гарцын ажилтай холбоотойгоор өнөөдөр буюу аравдугаар сарын 1-ний 22:00 цагаас аравдугаар сарын 4-ний өдрийн 06:00 цаг хүртэл Товчооны зам буюу "Энхжин" худалдааны төв орчмын авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ. Мөн буцах эргэлт хийх юм байна. 
    Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарцын зам дээр түгжрэл үүсээд буй нь бүрэн дуусаагүйтэй холбоотой. Найрамдлын зам, Товчооны замын шинэчлэл, аюулгүйн тойрог, тэмдэг, тэмдэглэгээ, буцаж эргэх эргэлтүүдийг хийснээр нүхэн гарцын ажил бүхэлдээ дуусна. 11 дүгээр сарын 1-н гэхээд бүрэлдэхүүн хэсгүүдийн ажлыг дуусгаж, хөдөлгөөнийг бүрэн нээнэ гэж албаны хүн мэдээлээд буй.

     

     

  2. Чингэлтэй дүүрэг 7, 8-р хорооны нутаг дэвсгэр Хувьсгалчдын гудамжны авто зам, Тасганы овооны уулзвараас 7 дугаар хорооны уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг 2024 оны 10 дугаар сарын 1-ний 22:00 цагаас 2024 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж засварлана.зураг

     

  3. Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Худгийн гудамжны авто зам, Авто плазагийн уулзвараас Хангай хотхон хүртэлх авто замыг маргааш буюу аравдугаар сарын 1-ний 22:00 цагаас аравдугаар сарын 4-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.зураг

     

Иймд иргэд, жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг НЗХГ-аас зөвлөлөө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Кофе (103.57.95.93)
    МАН ын замаа заавал дахин хийдэг зантай Өмнө нь Олимпийн гүүрний зам дээр бас л эргэлтээ мартаад дахиж төсөв шинээр зохиож одд гүүрэн доогуур буцаж эргэхийг хийсэн одоо туннель доогуур гараад буцаж эргэхээ хийх гэж бна. Төсөвөө дахин нэмж мөнгө идэх арга байх Хэдхэн хоногын өмнө нээхдээ хамт хийчиж болох л байсан 8 сарын дундуур 22 товчооноос 5 шар ордог замаа засаад бөөн түгжрэл үүсгэж л байсан тэр үед хийж болох л байсан Одоо хичээл сургууль эхлээд зуслан буугаад хөдөөнөөс бүгд ирчихсэн байхад түгжрэл үүсгэж хийнэ гэдэг нь Энэ хотод ажил хийчих сэтгэлтэй удирдлага нэг ч алга Нямбаатар түүний багт ирэх 4 жилээ даатгавал ажилдаа ч очиж гэртээ ч харьж чадахгүй зам дээр хонох болно.
    2024 оны 10 сарын 01 | Хариулах