Зүүн Азийн аваргаас жүдочид 5 алт, 1 хүрэл медаль хүртлээ
Хятадын Вэнжоу хотод зохион байгуулагдсан жүдо бөхийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн гурав дахь өдрөө амжилттай болж өндөрлөлөө.
Монголын жүдо бөхийн баг тамирчдаас сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд хүч үзсэн Жүдо бөхийн Үндэсний шигшээ баг, “Боржин” дэвжээний тамирчин Б.Хүдэрчулуун алтан медаль хүртэв. Эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд хүч үзсэн “Архангай аймгийн тамирчин” Э.Энхзул хүрэл медаль тус тус хүртлээ.
Харин эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд хүч үзсэн "Женко" клубийн тамирчин ОУХМ Б.Сүхбат, 73 кг-ын жинд хүч үзсэн Жүдо бөхийн Үндэсний шигшээ баг, Хэнтий аймаг ОБАСХ-ны тамирчин ОУХМ О.Уранбаяр, 81 кг-ын жинд хүч үзсэн “Хангарьд” спорт клуб”-н тамирчин Э.Буянцагаан, эмэгтэйчүүдийн 70 кг-д хүч үзсэн “ Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ С.Лхагвадулам нар тус тус алтан медаль хүртлээ. Ийнхүү манай жүдочид таван алт нэг хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр нэгдүгээр байрт шалгарсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ