Олимпын мөнгөн медальт, МУГТ Б.Баасанхүү өөрийн багш М.Бундмаадаа автомашин бэлэглэжээ
Энэ оны жүдо бөхийн Ази болон дэлхийн аварга “Парис-2024” зуны олимпын наадмын Монголчуудын цор ганц мөнгөн медалийн эзэн жүдо бөхийн шигшээ багийн тамирчин Б.Баасанхүү хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын гавьяат тамирчин цолоор энгэрээ мялаасан.
Тэгвэл өчигдөр төрийн дээд цолны найраа түмэн олонтойгоо тэмдэглэж өөрийн багш, шигшээ багийн дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат тамирчин М.Бундмаад баярлаж буйгаа идэрхийлж, автомашин бэлэглэжээ. Автомашины дугаар 48 52. Монгол Улсын гавьяат тамирчин М.Бундмаагийн хувьд “Токио-2010” ДАШТ-д эмэгтэйчүүдийн 52 кг жинд хүрэл медаль хүртэж байсан шилдэг жүдочдын нэг билээ.
Энэ талаар түүний багш М.Бундмаа,"Дасгалжуулагч хүний хөдөлмөрийг үнэлж ийм сайхан машин бэлэглэсэн Б.Баасанхүү шавьдаа үнэхээр их баярлалаа. Аав ээж хоёрт нь бас маш их баярлалаа. Хайртай шүү хүүхдээ" гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ