Сайншанд-Ханги боомт чиглэлийн автозамд үерийн ус авто зам дээгүүр хальжээ
2024.09.28-29-нд шилжих шөнө орсон борооны улмаас А39 Сайншанд-Ханги боомт чиглэлийн авто замын 12, 19 км-т үерийн ус зам дээгүүр давж, замын хөвөө угаагдсан нөхцөл байдалтай байна. Цаашид тэнгэр үүлэрхэг, нойтон цас орох цаг агаарын урьдчилсан мэдээг аймгийн цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлээд байна. Иймд иргэд, тээвэрчид, жолооч та бүхэн анхаарал болгоомжтой зорчино уу гэжавто зам хариуцагч: "Дорноговь АЗЗА" ТӨХ-иас анхаарууллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ