Өнөөдөр “Намрын ногоон өдрүүд”-ийн сүүлийн өдөр
Тариалан эрхлэгчдийн ургацаа худалдан борлуулдаг оргил үе нь жил бүрийн есдүгээр сар. Энэ үед л монгол хөрсөнд тарьж ургуулсан шим тэжээл өндөр жимс, хүнсний ногоог иргэд гараас гарт авах боломж бүрддэг. Түүний гүүр нь “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн. Энэхүү өргөн хүрээнд болж буй үзэсгэлэнгийн сүүлийн өдөр өнөөдөр /2024.09.29/ тохиож байнө.
Тус үзэсгэлэнд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, өрхийн тариаланч, хоршоо, хүнсний үндэсний үйлдвэрүүд, малчид нийтээр оролцож байгаагаар онцлог.
Хүнсний ногооны хувьд төмс 900-1000, лууван 1800-2000, манжин 2300-2500, сонгино 2500-2700, помидор 8000, алим 6000, зэрлэг жимс килограмм нь 15-20 мянган төгрөгийн үнэтэй байна. Энэ нь Үндэсний статистикийн хорооны гаргасан зах, худалдааны төвийн дундаж үнээс 200-500 төгрөгөөр хямд байгаа юм.
Мөн “Намрын ногоон өдрүүд”-д цагаан идээг малчнаас шууд авах боломжтой. Чихэртэй, чихэргүй, сүүтэй, хэвтэй гэхчлэн олон төрлтйн ааруул 35-45 мянган төгрөг. Өрөм 15 мянга, цөцгий савлагаанаас хамаарч 8-28 мянга, айраг литр нь 10 мянга, хольсон тос савлагаанаас хамаарч мөн 10-35 мянган төгрөгөөр зарагдаж байна. Мах хонь гулуузаар 10 мянга, арьс ширэн бүтээгдэхүүн, модон эдлэл, төмөр савнууд, зөгийн аж ахуй эрхлэгчдийн асар гэхчлэн олон төрлийн худалдаа эрхлэгчид өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ асарт лэлгэжээ. Мөн самар жимс, дотоодын үйлдвэрлэгч хүнсний үйддвэрийн асрууд ч үзэсгэлэнд оролцож байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ