Бөхийн өргөө орчимд орц, гарц муутай, шигүү барилгууд дунд 12 давхар орон сууц барьж буйг түр зогсоолоо
Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Бөхийн өргөө орчимд орц, гарц муутай, шигүү барилгууд дунд 12 давхар орон сууц барьж байгаатай танилцаж, ажлыг түр зогсоолоо. Цаашид барилга хоорондын стандартыг мөрдүүлж, шигүү барилгууд дунд орон сууц барих зөвшөөрөл олгохгүй байхыг анхаарууллаа. Иргэдийн ая, тухтай байдлыг хангахын тулд хотын ажил явах ёстойг хотын дарга Х.Нямбаатар хэллээ. Үргэлжлүүлэн тэрбээр “Баянзүрх дүүргийн Сансарын үйлчилгээний төвийг жишиг төв болгоно. Иргэд оршин суугаа бүсдээ аливаа үйлчилгээг 20 минутад авдаг стандарт руу чиглэх ёстой. Иргэдийн мэдэхээр Сансарын тунель орчмыг бүхэлд нь тохижуулж, ногоон байгууламж, төр, ахуйн үйлчилгээг цогцоор нэвтрүүлсэн төсөл хэрэгжүүлнэ. Иргэд зарим үйлчилгээг авахаар хотын нэг захаас нөгөө зах руу явах шаардлагагүй болно” гэдгийг хэллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ