Энэ долоо хоногт зорчих хэсгийг хааж, авто замын засвар хийх БАЙРШЛУУД

Энэ долоо хоногт дараах авто замуудын хөдөлгөөнийг хааж, шинэчилнэ. Ингэснээр нийт 11,4 км авто замыг шинэчлэх юм.

Есдүгээр сарын 24-ний өдөр

  1. “Нийслэл хүрээ” өргөн чөлөөний авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт (Тэмээтэй хөшөөнөөс зүүн тийш И-Март дэлгүүрийн уулзвар хүртэл)-ийн ажлыг есдүгээр сарын 24-ний 22:00 цагаас есдүгээр сарын 29-ний 06:00 цаг хүртэл зорчих хэсгийг нэг, нэг урсгалаар нь хэсэгчлэн хааж, асфальтбетон хучилтын ажлыг гүйцэтгэнэ. Шинэчлэх зам 1,6 км.
  2. Чингэлтэйн өргөн чөлөөний авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт (Долоон буудлын эцсээс Дамбын пост)-ийн ажлыг “Ди вай кэй би” ХХК есдүгээр сарын 24-ний өдрийн 23:00 цагаас есдүгээр сарын 27-ны өдрийн 06:00 цаг хүртэл хааж, асфальтбетон хучилтын ажлыг гүйцэтгэнэ. 

Есдүгээр сарын 25-ны өдөр

  1. Дандарбаатарын гудамжны авто замын засвар, шинэчлэлт (Офицеруудын ордны тойргоос Цайз захын уулзвар хүртэл)-ийн ажлыг есдүгээр сарын 25-ны өдрийн  23:00 цагаас есдүгээр сарын 27-ны өдрийн 06:00 цаг хүртэл хааж, асфальтбетон хучилт хийнэ.  
  2. Нарны замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт (Циркийн уулзвараас Нарны гүүр хүртэл)-ийн ажлыг есдүгээр сарын 25-ны өдрийн 22:00 цагаас есдүгээр сарын 28-ны өдрийн 06:00 цаг хүртэл хааж, асфальтбетон хучилт хийнэ.
  3. Наадамчдын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт (Фүүд ситигээс Бритиш сургуулийн автобусны буудал)-ийн ажлыг есдүгээр сарын 25-ны өдрийн 23:00 цагаас есдүгээр сарын 29-ний өдрийн 06:00 цаг хүртэл нэг урсгалыг хааж, асфальтбетон хучилт хийнэ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ