Нийслэлийн цэцэрлэгийн хүүхдүүдээс бөөс ихээр илэрч эхэллээ
Нийслэлийн зарим цэцэрлэгийн хүүхдүүдээс бөөс гарч байна гэсэн мэдээлэл шинэ хичээлийн жил эхэлснээс хойш яригдах болжээ. Цахим орчинд эцэг эхчүүд бөөс гарч буй цэцэрлэгүүдийн талаар бичиж, "хэрхэн бөөснөөс салах вэ" гэх хайлт тэргүүлэх болов.
Цэцэрлэгийн ариутгал халдваргүйжүүлэлт чухал асуудлуудын нэг. Цэцэрлэгийн орчноос бага насны хүүхдүүд амьсгалын замын бактери, ходоод гэдэсний халдварт өвчин, гар хөлний амны өвчин, салхин цэцэг, шар, бөөс зэрэг маш олон халдварт өвчин авах эрсдэлтэй.
Гэвч бөөс нь бохир заваан гэхээс илүү олон хүнтэй, чиглэг дулаан орчинд хурдан үрждэг. Хүн хаанаас ч, хэнээс ч хэзээ ч авч болно. Баян, хоосон, цэвэр бохир, нийгмийн давхарга ялгахгүйгээр халдварлана. Зарим оронд халдварт өвчин гэж үздэг.
Хүүхэд нь цэцэрлэгт явдаг эцэг эхийн төлөөлөл:
“Энэ жил манай хүүхэд дөнгөж цэцэрлэгт орсон. Хэдхэн хоногийн өмнө хүүхдийнхээ үсийг самнаж байгаад бөөс олж харсан. Хүүхдийн минь толгойд байсан бөөс хар өнгөтэй, үсэрдэг, хурдан хөдөлгөөнтэй, гарт баригддаггүй. Юугаар ч угааж цэвэрлээд устахгүй, арцаар угаагаад ч тусыг эс олсон. Магадгүй ангийнх нь хүүхдээс халдварласан байх. Үүнийг эцэг, эхчүүд янз бүрээр л тайлбарлаж байна. Тодруулбал, урд хөршөөс оруулж ирж буй үсний хавчаар, элдэв зүүлт, боолтоос болж хүүхэд нь бөөстсөн гэх яриа цөөнгүй. Ямартай ч энэ тал дээр аль ч талаас маш сайн арга хэмжээ авах хэрэгтэй байна” гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЛҮҮД