“БНХАУ-ын Төвөдийн өөртөө засах орны хөгжил цэцэглэлт” гэрэл зургийн үзэсгэлэнг нээнэ

 Есдүгээр сарын 23-ны өдөр болох үйл явдлын тойм:

 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх есдүгээр сарын 21-26-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганд оролцож байна.  

 

11:00 цагт: Монгол, Хятадын найрамдлын 7 хоног, “БНХАУ-ын Төвөдийн өөртөө засах орны хөгжил цэцэглэлт” гэрэл зургийн үзэсгэлэнг Монголын Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхмд нээнэ.

 

11:30 цагт: Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч нар цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал “Зууны мэдээ” мэдээллийн төвд болно.

 

-Сонирхогчдын боксын дэлхийн цомын төлөөх тэмцээн Улаанбаатар хотноо эхэлнэ.

 

-“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл-2024”-ийг энэ сарын 23-29-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулна.

 

-Улаанбаатар хотод зохион байгуулж буй Снукер биллиарлын сонирхогчдын тулааны ДАШТ энэ сарын 25 хүртэл үргэлжилнэ. 

 

 

-"Цайны их зам" үзэсгэлэн Монголын Үндэсний музейд 10 дугаар сарын 3-ныг хүртэл үргэлжилнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ