"Эрдэнэт үйлдвэр"-ийн ослоор гэмтсэн иргэний биеийн байдал хүнд байна

Өнгөрөгч долоо хоногт Орхон аймаг “Эрдэнэт үйлдвэрт дэлбэрэлт болж, нэг хүн гэмтсэн.

Тодруулбал, “Эрдэнэт үйлдвэр Цэвэрлэх байгууламжид баллон дэлбэрсэн” гэсэн мэдээлэл 09-р сарын 11-ний 10:25-д цагдаагийн байгууллагад иржээ. Уг мэдээллийг шалгахад тус үйлдвэрийн ажилтан 38 настай, А нь ажлаа хийж явахад нь хуванцар савтай уусмал дэлбэрч, хөл хэсэгт түлэгдсэн байна. Энэ хэргийг Орхон аймгийн цагдаагийн газар шалгаж байна.

Одоогоор гэмтсэн иргэний биеийн байдал хүнд, баруун талын гар, хөл, нүүр хэсэг химийн бодист /хлоратор/ түлэгдэж гүнзгий шарх үүссэн. Амьсгалын зам руу химийн бодис орсон байж болзошгүй байгаа юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ