Эмэгтэй шигшээ баг шатрын олимпиадад 183 орноос 16-р байр эзэллээ

#Шатар 45 дахь удаагийн шатрын олимпиадад эмэгтэй шигшээ баг 183 орноос 16-р байр, эрэгтэй шигшээ баг 62-р байр эзлэв.

FIDE (The International Chess Federation)-аас зохиодог 45 дахь удаагийн шатрын олимпиад Унгарын нийслэл Будапешт хотод боллоо.

Шатрын спортын багийн төрлийн хамгийн том тэмцээнд тооцогддог уг олимпиадын эмэгтэй төрөлд 183 орны баг тамирчид өрсөлдсөнөөс Монголын эмэгтэй шигшээ баг 16-р байр эзлэв.

Эмэгтэй шигшээ баг нийт 11 өрөг тоглож 7 хожиж, 1 тэнцэж 3 хожигдсоноор 15 (TieBreak1: 332.5 TB2: 27.5 TB3: 147) оноо цуглуулсан юм.

Эмэгтэй багийн тоглолтын үр дүнгүүд:

  1. Монгол 4-0 Гватемал. 2 оноо
  2. Монгол 3-1 Монако. 2 оноо
  3. Монгол 2.5-1.5 Перу. 2 оноо
  4. Монгол 2.5-1.5 Испани. 2 оноо
  5. Монгол 2.5-1.5 АНУ. 2 оноо
  6. Монгол 1.5-2.5 Гүрж. 0 оноо
  7. Монгол 2-2 Герман. 1 оноо
  8. Монгол 0.5-3.5 Армени. 0 оноо
  9. Монгол 4-0 Австри. 2 оноо
  10. Монгол 1.5-2.5 Азербайжан. 0 оноо
  11. Монгол 3.5-0.5 Швед. 2 оноо

Эмэгтэй багийн төрөлд Энэтхэгийн шигшээ баг 19 оноотой (TB1: 432 TB2: 31 TB3: 159) түрүүлсэн юм.

Харин монголын эрэгтэй шигшээ баг 197 орноос 5 хожил, 2 тэнцэж, 4 хожигдож 12 оноотой (TB1: 267.5 TB2: 27 TB3: 126) 62-р байрыг эзэлсэн.

Эрэгтэй багийн тоглолтын үр дүнгүүд:

  1. Монгол 4-0 Мавритани. 2 оноо
  2. Монгол 2-2 Чех. 1 оноо
  3. Монгол 2-2 Израил. 1 оноо
  4. Монгол 0.5-3.5 Герман. 0 оноо
  5. Монгол 4-0 Судан. 2 оноо
  6. Монгол 1-3 Болгар. 0 оноо
  7. Монгол 3-1 Ливан. 2 оноо
  8. Монгол 4-0 Панам. 2 оноо
  9. Монгол 1-3 Казахстан. 0 оноо
  10. Монгол 1.5-2.5 Швейцар. 0 оноо
  11. Монгол 4-0 Доминикан. 2 оноо

Эрэгтэй төрөлд мөн Энэтхэгийн шигшээ баг 21 оноотой (TB1: 476.5 TB2: 35 TB3: 156) түрүүлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ