Гавьяат тамирчин Э.Цэндбаатарын ээлжит тулааны тов гарлаа
Сонирхогчдын боксын ДАШТ-ий хүрэл медальт, “Жакарта-2018” Азийн наадмын аварга, 2019 оны Ази аварга шалгаруулах тэмцээний алтан медальт, гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын рингэнд 10 тулаан хийж, бүгдэд нь ялалт байгуулсан билээ.
10 ялалтынхаа тавд нь хүнд цохилтоор учраагаа буулган авсан түүний дараагийн тулаан аравдугаар сарын 9-нд болох тов гарлаа. Түүний энэ удаагийн өрсөлдөгч нь Доминиканы боксчин Френси Фортунато байх юм.
Өдгөө 26 настай Френси Фортунато нь зургаан жилийн өмнөөс мэргэжлийн боксоор хүч үзэж, нийт 16 тулаан хийхэд 15-т ялалт байгуулж, нэг ялагдал хүлээсэн тамирчин юм байна. Ингэхдээ 15 ялалтынхаа 11-т нь хүнд цохилтоор өрсөлдөгчөө ялжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ