"Big Show"-ны зохион байгуулагч, уран бүтээлчид Төв цэнгэлдэх хүрээлэнд хэвлэлийн бага хурал зохион байгуулна.

Есдүгээр сарын 19-ний өдөр болох үйл явдлын тойм:

 

9:30 цагт: АХБ-наас зохион байгуулж байгаа Иргэний нийгмийн байгууллагын түншлэлийн өдөрлөгийг Туушин зочид буудлын "Соёмбо" танхимд зохион байгуулна.

 

11:00 цагт: Монголд анх удаа болж буй “Wellbeing” Эрүүл амьдралын экспо-гийн хэвлэлийн бага хурал Спортын төв ордны 303 тоотод болно. Утас: 9535-5025

 

14:00 цагт: "Big Show"-ны зохион байгуулагч, уран бүтээлчид Төв цэнгэлдэх хүрээлэнд хэвлэлийн бага хурал зохион байгуулна. Утас:80182811

 

-НЗДТГ, Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтран "Ногоон технологи-2024" өдөрлөг Д.Сүхбаатарын талбайд үргэлжилнэ.

 

 

-“Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ын хүрээнд зохион байгуулж буй  “Манлайллын 17 төрх” гэрэл зургийн үзэсгэлэн есдүгээр сарын 22-ныг хүртэл Чингис хаан Үндэсний музейд үргэлжилнэ.

 

-Нэрт зохиолч, яруу найрагч, судлаач П.Батхуяг агсны 50 насны ойд зориулсан “Залбирал” уран зураг, яруу найрагчдын гар бичмэлийн үзэсгэлэн Улаанбаатар хотын нийтийн номын санд энэ сарын 23 хүртэл үргэлжилнэ.

 

 

-"Цайны их зам" үзэсгэлэн Монголын Үндэсний музейд 10 дугаар сарын 3-ныг хүртэл үргэлжилнэ.

 

Орон нутагт:

Хөвсгөл аймагт гойд ашиг шимт хээлтүүлэгч мал шалгаруулах шилмэл малын үзэсгэлэн худалдаа өнөөдөр, маргааш болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ