Энхтайваны гүүрний доор түшиц хана барина
2023 оны долоо, наймдугаар сард болсон үерээс үүдэж Сэлбэ, Дунд гол дагуух зарим хэсэгт үерийн ус хальж, замын нөхцөл хүндэрч байсан. Тэгвэл энэ асуудлыг шийдэхийн тулд НЗДТГ, Захирагчийн ажлын албанаас үе шаттай ажлуудыг хийж байгаа билээ.
Тухайлбал, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Энхтайваны гүүрний доор гурван метр өндөр, 50 метр урт үерийн хамгаалалтын түшиц хана барихаар боллоо. Энэ ажлыг ирэх долоо хоногт эхлүүлж, 14 хоногийн хугацаанд хийхээр төлөвлөжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ