Шөнөдөө хасах хэм хүртэл хүйтэрч, нойтон цас орно
Ус цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр энэ сарын 18-19-нд шилжих шөнө Завхан, Архангай, Хөвсгөлийн урд хэсэг, Булганы урд хэсэг, Өвөрхангайн хойд хэсгээр нойтон цас орж, 19-20-ны өдрүүдэд говийн нутгаар бороо орно.
19-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 20-нд Хангайн уулархаг нутаг, Дарьгангын тал газраар бороо, нойтон цас орно. Салхи 19-нд говь, талын нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтэрч, шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -6...-11 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө цочир хүйтэрч 0...-5 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +14...+19 градус, бусад нутгаар шөнөдөө -1...+4 градус, өдөртөө +9...+14 градус дулаан байна. 21-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.
Иймд хол, ойрын замд гарахдаа цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг тухай бүрд хүлээн авч халтиргаа, гулгаанаас болгоомжлохыг иргэдэд анхааруулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ