Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан салбарын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

9:00-12:00 цагт: 

Сэтгүүлчид Иргэний нисэхийн ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцана.

10:00 цагт:

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас жил бүр алба хаагчийн харилцаа, хандлагыг эерэг болгоход чиглэсэн нөлөөллийн аяныг зохион байгуулдаг. Энэ жилийн аяныг “Өдөр бүр өчигдрөөс илүү байя” уриалгатайгаар 2024 оны  есдүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлж эхлээд байна. Тус аяны нээлтийн арга хэмжээ  Сүлд чуулгын байранд болно.

11:00 цагт:

АТГ-ын гадаа З.Энхболдыг АТГ-т шалгуулах хүсэлт өгч байгаа талаараа иргэн мэдээлэл хийнэ

11:30 цагт:

Кино урлаг дэмжих сангийн II-р ээлжийн сонгон шалгаруулалтаар дэмжигдсэн мэргэжлийн сургалт зохион байгуулах “Кино зураглаач, гэрэлтүүлгийн сургалт 2024” төслийн үр дүнг дүгнэн, Зайсангийн Прайм синеплекс театрт батламж гардуулна. Утас: 90118182

14:00 цагт:

-Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан салбарын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

-НЗДТГ, БОУӨЯ хамтран "Ногоон технологи-2024" өдөрлөгийг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

-Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хууль, тогтоомжийн онцлох зохицуулалт, сурталчилгаа болон 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааны зохион байгуулалтын талаар сэтгүүлчдэд зориулсан сургалт СЕХ-ны байранд болно.

-“Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ын хүрээнд зохион байгуулж буй  “Манлайллын 17 төрх” гэрэл зургийн үзэсгэлэн есдүгээр сарын 22-ныг хүртэл Чингис хаан Үндэсний музейд үргэлжилнэ.

-"Увдист өргөө" үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд энэ сарын 24 хүртэл үргэлжилнэ.

"Цайны их зам" үзэсгэлэн Монголын Үндэсний музейд 10 дугаар сарын 3-ныг хүртэл үргэлжилнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ