Офицерын тойргоос Чулуун овооны тойрог хүртэлх авто замын хөдөлгөөнийг нээжээ
Офицерын тойргоос Чулуун овооны тойрог хүртэлх авто замыг шинэчилж, хөдөлгөөнийг нээжээ.
Тус хэсгийн авто замыг есдүгээр сарын 13-ны 23:00 цагаас 16-ны 06:00 цагийн хооронд хааж, шинэчилсэн юм. Инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих зэрэг ажлыг гүйцэтгэсэн.
Мөн Зурагтын эцсээс Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны авто зам хүртэлх замын засварын ажлыг төлөвлөсөн хугацаанаас өмнө дуусгаж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээсэн байна.
Эх сурвалж: Нийслэлийн Замын хөгжлийн газар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ