А.Хүслэн дугуйт цанын дэлхийн аварга боллоо

Итали улсад дугуйт цанын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 12-15-ны өдрүүдэд болж байна.

Тэмцээний эрэгтэйчүүдийн U19 насны ангилалд Монгол Улсын тамирчин Ариунжаргалын Хүслэн алтан медаль хүртэж, төрийн дуулалаа эгшиглүүллээ.

Түүний өрсөлдсөн 200 метрийн зайд 17 орны 34 тамирчин уралдсан бөгөөд А.Хүслэн энэ төрөлд алтан медаль хүртсэн анхны монгол тамирчин болов.

Эх сурвалж: БТСУ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ