"Доод Цагааннуур"-ын хагас тонн хог, хаягдлыг цэвэрлэжээ
Хөвсгөл нуурын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид Цагааннуур сумын "Доод Цагааннуур"-ын хог хаягдлыг цэвэрлэжээ. Алба хаагчид 50-100 метрийн урттай 19 ширхэг загасны тор, сээтэг гаргаж, хагас тонн хог хаягдлыг татсан байна. Энэхүү ажил нь Хөвсгөл нуурт зохион байгуулагдаж байгаа мэргэжлийн аврагч усчин, шумбагчдыг бэлтгэх дадлага сургуулийн хүрээнд хийгдсэн гэдгээрээ онцлог юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ