Өмнөговьд сүүлийн 30 жил тохиогоогүй үзэгдэл болж, 48 цагийн турш бороо оржээ
Өнгөрсөн хоногт /2024.09.12-13/ Өмнөговь аймгийн нийт нутгаар үргэлжилсэн бороо орсон. Үүнээс хамгийн их буюу Ханбогд суманд 74.0, Даланзадгадад 40.0, Манлай суманд 34.0, Цогт-овоод 22.0мм бороо оржээ.
Тус аймгийн хувьд есдүгээр сард 48 цагийн турш үргэлжилсэн бороо орсон нь сүүлийн 30 жилийн хугацаанд тохиож байгаагүй үзэгдэл болсон байна.
Үргэлжлэн орсон борооны улмаас Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт зам харгуй усанд автаж шавар шавхай элбэг байгаа бөгөөд иргэд баталгаагүй зам гарцаар зорчиж шаварт суух, техник хэрэгсэл нь эвдэрч гэмтэх дуудлага их ирж байгааг Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ