Дэлхийн шатрын олимпиад: Монгол эмэгтэйчүүд эхний өрөгтөө хожлоо

Дэлхийн шатрын 45 дахь олимпиадад оролцохоор Унгар улсыг зорьсон Монголын баг тамирчдаас сайхан мэдээ ирлээ. Манай эмэгтэй шатарчид өчигдөр эхний өрөгтөө Гватемал улсын багийг 4:0 харьцаагаар буулган авчээ. 

Өчигдөр олимпиадын хоёрдугаар өрөг Монголын цагаар 15 цагт эхлэсэн бөгөөд манай эмэгтэйчүүд дахин ам авч, оноолт гарсан байна. Хоёр жилд нэг удаа болдог тус олимпиад нь шатарчдын Олимп гэгддэг бөгөөд энэ сарын 10-23 хооронд болно. Дашрамд дурдахад, эмэгтэй шигшээ баг дэлхийн шилдэг 182 багаас 18-д жагсаж байгааг МШХ-оос мэдээлэв.

Эмэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнд дэлхийн гранд мастер Т.Мөнхзул, Д.Номин-Эрдэнэ, ОУХМ Б.Мөнгөнтуул, ОУШХ-ны мастер Э.Хүслэн, Б.Мөнгөнзул нар явжээ. Харин эрэгтэйчүүдийн шигшээ багийн бүрэлдэхүүнд ОУХМ Г.Амартүвшин, С.Чингүүн, ОУШХ-ны мастер Э.Баасансүрэн, М.Амилал, Х.Итгэлт нар багтаж байна. Тэд эхний өрөгт Маврики улсын багийг 4:0 харьцаагаар хожжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт -12 хэм хүйтэн
Уржигдар 08 цаг 29 мин