Өнөөдөр хаах авто замууд

Нийслэлийн хэмжээнд замын засвар, шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Нийслэлд энэ жил 77 тэрбум төгрөгөөр замын бүтээн байгуулалт хийхээр төлөвлөсөн бөгөөд нийт авто замын 70 хувийг шинэчлэх юм. Мөн ирэх жил нийслэлийн гэр хорооллын явган хүний замыг шинэчлэхээр болсон.

Өнөөдөр буюу есдүгээр сарын 13-наас дараах чиглэлийн замыг хааж, засна. Замын хөдөлгөөнийг хаасан хугацаанд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих зэрэг ажлыг хийж гүйцэтгэх юм.

  1. Саппорогийн уулзвараас ГССҮТ-ийн уулзвар хүртэлх авто замыг есдүгээр сарын 13-ны 00:00 цагаас 16-ны өдрийн 05:00 цагийн хооронд 

    зураг

  2. Офицерын тойргоос Чулуун овооны тойрог хүртэлх авто замыг есдүгээр сарын 13-ны 23:00 цагаас 16-ны 06:00 цагийн хооронд 

    зураг

  3. Элчингийн гудамж буюу Шангри Ла төвийн уулзвараас Парисын гудамж хүртэлх авто замыг есдүгээр сарын 13-ны 23:00 цагаас 16-ны 06:00 цагийн хооронд

    зураг

  4. Зурагтын эцсээс Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо хүртэлх авто замыг есдүгээр сарын 13-ны 22:00 цагаас 16-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчлэхээр болжээ.

    зураг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ