Үерт хохирсон иргэн, ААН-ийн 7.7 тэрбумын хохирлыг барагдуулжээ
Монгол Улсын Засгийн газраас үерт хохирсон иргэн, аж ахуйн нэгж байгууллагад татварын хөнгөлөлт үзүүлэх, ЖДҮ-ийг дэмжих санд хамруулахыг зохион байгуулж, өнгөрсөн 2023 онд болсон үерт хамгийн их хохирол амссан Дарь-Эх орчмын иргэдэд 2.2 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж олгожээ.
Мөн үерт өртсөн гэр, орон сууц, тавилга, эд хогшил, цахилгаан эрчим хүч, авто замын болон үерийн хамгаалалтын байгууламжийн засварт 7.7 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулсан байна.
Өнгөрсөн 2023 оны долоо, наймдугаар сард болсон үерийн улмаас нийслэлийн долоон дүүргийн 120 хорооны 34 мянган иргэн, 146 аж ахуй нэгж, байгууллага үерт өртөж, 35.5 тэрбум төгрөгийн хохирол учирсан юм. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж буй хуульд зааснаар гамшгийн улмаас учирсан хохирлыг төр хариуцаж, барагдуулах эрх зүйн зохицуулалтгүй боловч буцалтгүй тусламж олгох боломжтой юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ