Шатрын 45-р Олимпиадад оролцох Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн

#Шатар Дэлхийн 197 орны төлөөлөл оролцож буй тэмцээнийг зорьсон Монголын өнөө цагийн хамгийн шилдэг 10 шатарчин

FIDE (The International Chess Federation)-аас зохиодог 45 дахь удаагийн шатрын олимпиад Унгарын нийслэл Будапешт хотод өнөөдөр эхэллээ.

Дэлхийн 197 орны төлөөлөл оролцож буй тэмцээнд Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнийг танилцуулъя.

Эрэгтэй.

  • 1-р ширээ. Олон улсын хэмжээний мастер (IM) Ганзоригийн Амартүвшин. 19 настай
  • 2-р ширээ.  FIDE мастер (FM) Сумъяагийн Чингүүн. 19 настай
  • 3-р ширээ. FIDE мастер (FM) Эрдэнийн Баасансүрэн. 21 настай
  • 4-р ширээ. Олон улсын хэмжээний мастер (IM) Мөнхдалайн Амилал. 18 настай
  • 5-р ширээ. FIDE мастер (FM) Хуягцогтын Итгэлт. 20 настай

Эрэгтэй шигшээ баг дундаж чансаагаараа 64-р байрт бичигдэж байна. Харин эмэгтэй баг дундаж чансаагаар 162 орноос 28-рт бичигдэж байна.

Эмэгтэй.

  • 1-р ширээ. Эмэгтэй Их мастер (WGM) Төрмөнхийн Мөнхзул. 22 настай
  • 2-р ширээ. Эмэгтэй олон улсын хэмжээний мастер (WIM) Батхуягийн Мөнгөнтуул. 37 настай
  • 3-р ширээ. Эмэгтэй Их мастер (WGM) Даваадэмбэрэлийн Номин-Эрдэнэ. 24 настай
  • 4-р ширээ. Эмэгтэй FIDE мастер (WFM) Эрдэнэбаярын Хүслэн. 16 настай
  • 5-р ширээ. Эмэгтэй Дэд мастер (WCM) Бат-Эрдэнийн Мөнгөнзул. 19 настай

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт -12 хэм хүйтэн
Уржигдар 08 цаг 29 мин