МҮОНР-ийн 90 жилийн ойн хүндэтгэлийн баярын хурал Дуурь бүжгийн эрдмийн театрт эхэлнэ

Есдүгээр сарын 9-ний өдөр болох үйл явдлын тойм:

 

9:00 цагт: Спортын Анагаах Ухаан, Эрдэм Шинжилгээний Төв, ОХУ-ын Спортын Анагаах Ухаан, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн сэргээх нийгэмлэг хамтран “Спортын анагаах ухааны хөгжлийн чиг хандлага” сургалт, семинарыг Төрийн өмчийн V байр, "Хүүхэд хөгжлийн төв"-д зохион байгуулна. Утас: 11-319888

 

11:30 цагт: МҮОНР-ийн 90 жилийн ойн хүндэтгэлийн баярын хурал Дуурь бүжгийн эрдмийн театрт эхэлнэ.

 

15:00 цагт: The Lemons хамтлагийн “Залуу Ленины ойролцоо 3 давхарт” цомгийн кассет хувилбарт шилжүүлснийг угтсан “Red Party болон Кассетны баяр” тоглолтын хэвлэлийн хурал Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун урд байрлах Cafe Park-д болно. Утас: 80027839

 

-Халх голын ялалтын 85 жилийн ойд зориулсан “Халх гол-85 жил” үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд энэ сарын 16 хүртэл үргэлжилнэ.

 

-“Сэтгэлийн хат–өөрчлөлтөд хөтөлсөн эмэгтэйчүүдийн түүх” гэрэл зургийн үзэсгэлэн есдүгээр сарын 18 хүртэл үргэлжилнэ.

-“Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ын хүрээнд зохион байгуулж буй  “Манлайллын 17 төрх” гэрэл зургийн үзэсгэлэн есдүгээр сарын 22 хүртэл Чингис хаан Үндэсний музейд үргэлжилнэ.


"Цайны их зам" үзэсгэлэн Монголын Үндэсний музейд 10 дугаар сарын 3 хүртэл үргэлжилнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ