Улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулахыг санал асуулгад оролцсон иргэдийн 59 хувь нь дэмжээгүй байна

Нийслэлд автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийж замын хөдөлгөөнд оролцуулах эсэх талаар иргэдээс авч буй санал асуулга гурав дахь өдрөө үргэлжилж байна. Есдүгээр сарын 2-ноос эхэлсэн уг санал асуулгад өнөөдөр өглөөний байдлаар 3,219 иргэн оролцсоноос 59% нь дэмжихгүй гэжээ.

Санал асуулга есдүгээр сарын 8-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд https://vote.ulaanbaatar.mn/home цахим хаягаар авч байгаа юм. Иймд иргэдийг саналаа идэвхтэй өгөхийг НЗДТГ-аас уриаллаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ