Дөлгөөн нуур худалдааны төвийн уулзвараас Өлзий төв хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ

Сүхбаатар дүүрэг, Их тойруугийн авто зам буюу Дөлгөөн нуур худалдааны төвийн уулзвараас Өлзий төв хүртэлх авто замыг 9 дүгээр сарын 6-ны өдрийн 22:00 цагаас 9-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.

Энэ хүрээнд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солино. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу. 

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

СЭТГЭГДЭЛ БИЧИХ