“Prius”, “Harrier”, “Mark-II”, “Chaser”, “Honda fit” маркийн 17 тээврийн хэрэгслийг хулгайлсан бүлэг этгээдүүдийг баривчиллаа

Тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэрэг үйлддэг бүлэг этгээдүүдийг олж тогтоолоо. Цагдаагийн алба хаагчид бусдын тээврийн хэрэгслийг хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлддэг Б, А, М, Т, Н, Б нарын хоёр бүлэг этгээдүүдийг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Дээрх бүлэг этгээдүүд нь “Prius”, “Harrier”, “Mark-II”, “Chaser”, “Honda fit” маркийн 17 тээврийн хэрэгслийг хулгайлжээ.

Иргэн та өөрийн тээврийн хэрэгслээ харуул хамгаалалт, хяналтын камертай газарт байршуулах, дохиолол хамгаалалтын системийг автомашиндаа байршуулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй гэж ЦЕГ-аас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ