Улаанбаатарт 23 хэмийн дулаан

Малчид, тээвэрчдийн анхааралд: Ойрын хоёр хоногт нийт нутгаар бороо орохгүй, дулаахан байх төлөвтэй байгааг Ус, цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээлэв. 

Улаанбаатар хот орчмоор: Цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна. Багануур орчмоор, цэлмэг салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна. Тэрэлж орчмоор цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө 18-20 градус дулаан байна.

Хур тунадас: Нийт нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи, ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 2-3 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 4-9 градус, өдөртөө ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөл, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийнөөр 16-21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ