Улаанбаатарт 18 хэм дулаан, багавтар үүлтэй
2024 оны 09-р сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар бороо орохгүй. Говь болон зүүн аймгуудын нутгааар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 3-8 метр. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндий, Дорнодын тал нутгаар +14…+19 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +22…+27 градус, бусад нутгаар +18…+23 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +16…+18 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +15..+17 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +14…+16 градус дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ