Дархан аварга Н.Батсуурь амлалтдаа хүрч, Д.Отгонжаргалд байр бэлэглэв

Дархан аварга Н.Батсуурь " Гавьяат тамирчин Д.Отгонжаргалд хоёр өрөө байр бэлэглэж буйгаа /2024.08.08/-ны өдөр өөрийн албан ёсны цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэж байв. Тэгвэл амалсан ёсоор Дархан аварга Н.Батсуурь МУГТ Д.Отгонжаргалд 2 өрөө байрны батламжийг өнөөдөр /2024.08.29/ МЧБХ-ны ерөнхийлөгч Я.Содбаатарын хамтаар гардууллаа.

Энэ үеэр Дархан аварга Н.Батсуурь "Урамшуулал гэдэг бол цаашдаа улам их амжилт гаргах урам зоригийг бадраасан зүйл байдаг, тиймээс олон тив дэлхийн аварга, олимпын дэвжээнд эх орныхоо нэрийг өндөрт гаргаж алтан соёмбот далбаа, эгшиглэнт төрийн дуулалаа цуурайтуулж яваарай" гэв.

 Хуваалцах

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (127.0.0.1)
    Эр хүн ийм сайхан байх ч үнэхээр бахархмаар шүү
    2024 оны 08 сарын 30 | Хариулах