Ирэх долоо хоногт цас орж хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй байгааг анхаарууллаа

2024 оны есдүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээг Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар /ЦУОШГ/-аас танилцууллаа.

Тодруулбал, ирэх даваа гараг буюу есдүгээр сарын эхээр нутгийн баруун хэсгээр, есдүгээр сарын 2-3-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 3-4-нд төв болон зүүн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орж, агаарын температур сэрүүсэж, тариалан бүхий нутгуудаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй байна. Дулааны улиралд агаарт болон хөрсний гадарга дээр температур 0°-аас бага болж хүйтрэхийг "цочир хүйтрэл" гэнэ.

Цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, зарим үед түр зуур 12–18 м/с хүрч ширүүснэ. Агаарын дундаж температур нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД-аас 1-3°С-аар хүйтэн байх бол хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд болон гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар ОЖД-аас 1-3°С-аар дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (127.0.0.1)
    Цас оруулдаг болоо юу
    2024 оны 08 сарын 27 | Хариулах