Нийт нутгийн 70 гаруй хувьд зуншлага сайн байна
Манай орны нийт нутгийн 70 гаруй хувьд энэ сарын 22-ны байдлаар зуншлага сайн байна.
Тодруулбал, Архангай, Төв, Сүхбаатар, Орхон, Дархан-Уул, Улаанбаатар, Говьсүмбэрийн нийт, Баян-Өлгий, Завхан, Хөвсгөл, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Дундговь, Өмнөговь, Дорноговь, Дорнодын ихэнх, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Хэнтийн зарим нутгаар сайн, Ховд, Говь-Алтай, Өмнөговийн ганц нэг сумдын нутгаар муу, бусад нутагт 20 гаруй буюу хувьд дунд байв.
Агаарын температур энэ арав хоногт нийт нутагт олон жилийн дунджийн орчим ба түүнээс 1.1-9.2 градусаар дулаан, хур тунадас нийт нутгийн 80 гаруй хувьд дунджаас ахиу байна. Баян-Өлгий, Увс, Ховд, Сэлэнгийн зарим, Завхан, Архангай, Баянхонгор, Булган, Орхон, Сүхбаатарын ганц нэг сумын нутгаар олон жилийн дунджийн орчим ба түүнээс бага оржээ.
Салхины хурд тал хээр, говийн нутгаар түр зуур 18-23 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсныг Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ