Скүүтер, сурроноор зорчсон 5546 хүн гэмтэж, 4 хүүхэд амь насаа алджээ
Нийслэлд сүүлийн дөрвөн жилд мотоцикл болон сурроноор / surron/ зорчиж яваад гэмтсэн осол, гэмтлийн тоо тогтмол өсөж байгаа бөгөөд нийт осол, гэмтэлд өртсөн хүн 5,546, үүнээс 18 наснаас доош насны хүүхэд 1,040, хүүхэд өөрөө жолоодож яваад гэмтсэн 650 хүүхэд байна.
Тухайлбал, 2021 онд нийт осол, гэмтэлд өртсөн хүн 1,181, үүнээс 18 наснаас доош насны хүүхэд 210, 2022 онд 1,452, үүнээс хүүхэд 232, 2023 онд 1,680, үүнээс хүүхэд 317 байгаа бол энэ оны 07 сарын 31-ний байдлаар 1,233 хүнээс 281 нь 18 наснаас доош насны өсвөр насны хүүхдүүд өртсөн тоо мэдээлэл байна.
Дээрх осол, гэмтэлд өртсөн хүүхдүүдээс сүүлийн 4 жилийн хугацаанд жил тутам 1 хүүхэд, нийт 4 хүүхэд нас барсан байна.
Монгол Улсын хилээр 2021 оноос 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн хугацаанд цахилгаан дугуй нэршлээр нийт 8,637 ширхэг 5,474.4 ам.долларын цахилгаан дугуй, суррон импортологдсон байна.
Тухайлбал, 2021 онд 411 ширхэг 561.6 ам.долларын, 2022 онд 1,065 ширхэг 1,471.9 ам.долларын, 2023 онд 4,625 ширхэг 2,517.9 ам.долларын, энэ онд 2,536 ширхэг 923.0 ам.долларын цахилгаан дугуй, суррон импортологдсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ