Авто худалдааны уулзвараас баруун аймаг руу салдаг тойрог, "Энхжин" төвөөс "Номин" агуулах хүртэлх замыг шинэчилж байна
22-ын товчоо чиглэлийн авто замыг шинэчлэх ажил үргэлжилж байна.
Өнөөдрийн байдлаар Сонгинохайрхан дүүрэг 20, 32 хороо, Авто худалдааны уулзвараас баруун аймаг руу салдаг тойрог хүртэл, "Энхжин" худалдааны төвөөс "Номин" агуулах хүртэл авто замыг наймдугаар сарын 25-ны 06:00 цаг хүртэл хугацаанд хэсэгчлэн хааж, шинэчилж байгааг Замын Хөдөлгөөний Удирдлагын Төвөөс мэдээллээ.
Иймд иргэд, жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөв.
Өмнө нь "Номин" худалдааны төвийн уулзвараас Тахилтын уулзвар хүртэлх авто замыг шинэчлээд байгаа билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ