УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Воныг өнөөдөр (2024.08.20) хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 30 гаруй жилийн хугацаанд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин тэлж, эдүгээ “Стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд гүнзгийрэн хөгжиж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ.

Элчин сайд Чой Жин Вон Улсын Их Хурлын даргаар сонгогдсонд баяр хүргээд, хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахаа илэрхийлэв. Талууд хоёр улсын харилцаа, түүний дотор хууль тогтоох байгууллагууд, Байнгын хороод, найрамдлын бүлэг хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулж ажиллахаа илэрхийлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (127.0.0.1)
    Монголчуудыг Солонгос руу чөлөөтэй гаргаж, оруулж болдоггүй юмуу
    2024 оны 08 сарын 25 | Хариулах