Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна

Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Энэ дагуу өнөөдрийн /2024.08.21/ Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд 08:00 цагт эхэлсэн. 

Хуралдаанаар Эрчим хүчний шинэчлэл, өөрчлөлтийн талаар, Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар, “Гашуунсухайт-Ганцмод” хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлын талаар*, Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын талаар зэрэг 10 гаруй асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөжээ. 

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг эргэн мэдээлэх болно. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ