Өнөөдөр: Монгол-Словений бизнес форум болно

Наймдугаар сарын 21-ний лхагва гарагт болох зарим үйл явлын тойм:

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусарын манай улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилнэ.

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 15-27-ны өдрүүдэд хуралдана.

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.

 

8-р сарын 21-нд 09:00 цагт: МҮХАҮТ-д Монгол-Словений бизнес форум нээлтээ хийнэ.

8-р сарын 21-нд: Бүгд Найрамдах Словени Улсын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй “Монголын ойн салбарын шинэчлэл” сургалт хоёр дахь өдрөө Корпорейт зочид буудлын хурлын заал (16 давхарт)-нд үргэлжилнэ.

8-р сарын 21-нд 08:30-09:30 цагт: ЛГБТ иргэдийн эрүүл мэнд, хүний эрхийн талаар “Тэгш эрх”-ийн өдрүүд зохион байгуулах талаар “Youth LEAD Mongol” ТББ-ын байранд мэдээлэл хийнэ.

8-р сарын 21-нд 09:00-17:00 цагийн хооронд: НЗДТГ-аас Монголын Хуульчдын холбоотой хамтран иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулна. 75050801, 75050802, 75050803, 75050804.

8-р сарын 21-нд: Кембрижийн их сургууль, Монголын уран зургийн галерей хамтран зохион байгуулж буй АНУ-ын Индианагийн их сургуулийн профессор, урлаг судлаач Ц.Уранчимэгийн дэглэсэн “Цаг хугацаа ба орон зай” тусгай үзэсгэлэн Монголын уран зургийн галерейн үзэсгэлэнгийн их танхимд хаалтаа хийнэ.

8-р сарын 23-ныг хүртэл: “Шинэ замнал” ТББ, Зүймэл даавуун урлалын төвийн 20 жилийн ойд зориулсан “Өлзий хээ” нүүдлийн үзэсгэлэн УИД-ийн 5 давхарт гарна. Утас: 8572-2016.

8-р сарын 18-26-ны өдрүүдэд: Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ’’ байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн сургалтын төвийг түшиглэн хоёр үе шаттайгаар явагдана. 

8-р сарын 22-ныг хүртэл: “Орбис” нүдний эмнэлгээс ЭХЭМҮТ, П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар төв эмнэлэг болон орон нутагт ажиллаж буй нүдний эмч, сувилагч, мэдээгүйжүүлэгч эмч, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүдийн дунд явуулж буй сургалт үргэлжилнэ.

8-р сарын 28-ныг хүртэл: Монгол-Германы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд дэлгэсэн хоёр улсын 15 уран бүтээлчийн “2 day in Mongolia” үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд олны хүртээл болно.                

9-р сарын 16-ныг хүртэл: Халх голын ялалтын 85 жилийн ойд зориулсан “Халх гол-85 жил” үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд үргэлжилнэ.

 

Орон нутагт:

8-р сарын 20-21-нд: Увс аймгийн Ховд сумын 100 жилийн ойн баяр наадам болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ