Монголын усанд сэлэгчдийн баг олон улсын тэмцээнээс 4 алт, 6 мөнгө медаль хүртлээ

2024 оны 08 сарын 17-18-ны өдрүүдэд Тайланд улсын нийслэл Бангкок хотод зохион байгуудагдсан “Asian Open Schools Invitational Swimming championships 2024” тэмцээнд Монголын усанд сэлэгчдийн баг амжилттай оролцжээ.

Тодруулбал, усчин хүүхдүүд  4 алт, 6 мөнгө, 14 хүрэл медаль хүртэж 14 улсын 70 гаруй багаас 19 дүгээр байранд эрэмбэлэгдэх амжилтыг үзүүлсэн байна.

Тамирчдын гаргасан амжилтыг дурдвал:

Г. Хангал 1 алт, 4 мөнгө 1 хүрэл

Г. Гандиймаа 1 алт 2 мөнгө 1 хүрэл

Т. Хулан 1 алт 1 хүрэл

Э.Цолмон 1 алт, 3 хүрэл

Ц. Анар 3 хүрэл

З.Гүнбилэг 1 хүрэл

Ш.Мишээл 1 хүрэл

Ч.Амарлингоо 1 хүрэл

Ч.Тэмүүн 2 хүрэл

Б.Эрхэмбаяр 1 хүрэл

Н.Дүүлэн 1 хүрэл

С.Тэлмэн 1 хүрэл

Г.Амармандах 1 хүрэл

А.Сийлэн 1 хүрэл

Б.Солонго 1 хүрэл

Д.Ангарагдорж 1 хүрэл

Э.Баярцогт 1 хүрэл

Ч.Мөнх-Алдар 1 хүрэл

Нийт тамирчиддаа болон тамирчдынхаа бэлтгэл сургуулилтыг ханган тэмцээнд оролцуулсан дасгалжуулагч Б.Энхтуул, Г.Мөнхбаяр, Т.Цог, Т.Цэрэнлхам, М.Болдбаатар, Б.Гантүшиг нартаа баяр хүргэе.

Arslan.mnArslan.mnArslan.mn

   

Мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ