126 иргэний амь насыг авран хамгааллаа

Төв аймгийн хэмжээнд 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 17-ны өдрүүдэд тохиолдсон цасан шуурганы улмаас 13 суманд 38 удаагийн цасанд суусан, төөрсөн гэх дуудлага мэдээлэл бүртгэгдэж сумын ерөнхий зориулалттай мэргэжлийн ангиас 41 албан хаагч, 14 автомашин, Онцгой байдлын газраас 26 алба хаагч, 6 автомашин, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиас 15 алба хаагч, 3 нэгж, Цагдаагийн газраас 8 хүн, 3 автомашин, нийт 90 алба хаагч, ажилтан, 26 автомашинтай ажиллаж 162 иргэний амь насыг авран хамгаалж, 56 автомашиныг цаснаас татан гаргах ажиллагаа зохион байгуулсан байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ