Монгол Улсад бүртгэлтэй машинаар Хятадын нутгаар дамжин Ази, Европ руу тээвэр хийх боломж бүрдлээ
Монгол Улсад бүртгэлтэй автомашинаар БНХАУ-ын нутгаар дамжин өнгөрөх тээвэрлэлт хийх, гуравдагч улс руу тээвэрлэлт хийх боломж бүрджээ.
Тодруулбал Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт БНХАУ-ын Тээврийн сайд Ли Шяопинтай уулзаж, Монгол, Хятадын Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээрийн протоколд өчигдөр гарын үсэг зурсан байна.
Ингэснээр аялал жуулчлалын захиалгат тээвэр буюу 8-аас дээш хүний суудалтай машинаар Бээжин, Тяньжин, Хөх хот болон бусад хотууд руу тээвэрлэлт хийх боломжтой болж байна.
Мөн Монголын тээвэрчид БНХАУ-ын нутгаар дамжин Казахстан, Киргиз зэрэг улсаар дамжин Европын улсууд руу тээвэрлэлт хийнэ. Казахстан, Киргиз, Узбекистан зэрэг улсуудаас Монгол Улс руу хийгдэж буй тээвэрлэлтийн зай 1,200-1,500 орчим км-ээр богиносох тул тээврийн үнэ буурах боломжтой.
Тээврийн зардал буурвал өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ буурна.
Манай улс зөвхөн ОХУ-ын нутгаар дамжин гуравдагч улс руу тээвэрлэлт хийх ганцхан гарцтай байсан бол БНХАУ-ын нутгаар дамжин гуравдагч улс руу тээвэрлэлт хийх боломж нэмэгдэж байгааг онцоллоо.
Эх сурвалж: ЗТХЯ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ