УЛААНБААТАР 2023: Монголын багийн анхны алтан медалийг Т.Отгонжаргал авлаа

Зүүн Азийн залуучуудын наадамд оролцож буй Монголын баг анхны алтан медалиа жүдо бөхийн төрлөөр өчигдөр хүртлээ.

Эмэгтэйчүүдийн 44 кг-ын жинд зодоглосон “Мон Алтиус Цагаанбаатар” академийн бөх Тогтбаатарын Отгонжаргал Тайванийн Хуан Вен И-г нэмэлт цагт торгуулиар ялж, алтан медалийн эзэн болсон юм.

"Улаанбаатар-2023" Зүүн Азийн залуучуудын наадамд бүс нутгийн улс орнуудын 1,500 гаруй залуу тамирчин 11 спортын төрөлд өрсөлдөх бөгөөд манай улс 181 тамирчин, 42 дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэй оролцож байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ