С.Содбаатар: ДХИС-аас эх сурвалжаа илчлэхийг шаардаж, нотолж чадахгүй бол цагдаагийн байгууллагад өгнө гэсэн

Дотоод Хэргийн Их Сургууль(ДХИС)-ийн элсэгчдэд анхан шатны мэдлэг олгох сургалтын үеэр суралцагчдыг дарамталж, зоддог гэх мэдээлэл нийгмийн сүлжээгээр гараад буй. 

Уг мэдээллийн дагуу Дотоод хэргийн их сургуулиас "Худал мэдээлэл" гэх мэдэгдлийг хийгээд байсан юм. 

Тэгвэл уг асуудлыг анх гаргаж тавьсан иргэн С.Содбаатар "ДХИС-ийн Хяналт шинжилгээ, дотоод аудитын хоёр ч хүн утастаж, эх сурвалжаа илчлэхийг шаардаж, сүүлдээ "Наадахаа нотолж чадахгүй бол хууль, цагдаагийн байгууллагад өгнө" гэж сүрдүүлэв" хэмээн цахим хаягтаа бичжээ.

Иймд тус иргэн Хүний Эрхийн Үндэсний Комисс(ХЭҮК)-ын гишүүн Б.Энхболд, С.Дондов нарт хандаж, нөхцөл байдлыг газар дээр нь очиж шалгалт хийн, хохирогчийн болон өөрийнх нь эрхийг хамгаалж өгөх хүсэлтийг гаргасан байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    зочин (202.72.240.53)
    цагдаагийн сургалтын ачаалал даахгүй нусгайнууд л ийм юм ярьж байгаа даа
    2023 оны 08 сарын 18 | Хариулах