Монгол Улсын махны экспортын орлого цагаан будааны импортын дүнтэй дүйцжээ
I-VII сарын байдлаар Монгол Улс Азийн 14 улсаас 16.3 сая ам.доллароор 26.2 мянган тонн цагаан будаа импортолжээ.
Стратегийн чухал ач холбогдолтой бүтээгдэхүүнд тооцогддог цагаан будааны дотоодын хэрэглээ жил бүр өсөн нэмэгдэж байгаа ч 100 хувь импортын хамааралтай хэвээр байна. Хэдий тийм боловч дотооддоо тариалах чиглэлд ч тодорхой ажил хийгдсээр буй.
Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд импортын цагаан будааны үнийн дүн эрс өссөн үзүүлэлттэй байгааг Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Тухайлбал: 2022 онд 33.7 сая ам.долларын үнийн дүн бүхий цагаан будаа импортолсон нь өмнөх оныхоос 16.2 хувиар, 2019 оныхоос 42.7 хувиар өссөн үзүүлэлт болж байгаа юм. Энэ нь 2022 оны Монгол Улсын махны экспортын дүнтэй дүйцэж байна. Өнгөрсөн онд 36 сая ам.доллароор 11 мянган тонн мах экспортолсон гэж МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн хэлж байлаа.
2023 оны эхний долоон сарын байдлаар Монгол Улс Азийн 14 улсаас 16.3 сая ам.доллароор 26.2 мянган тонн цагаан будаа импортолжээ. Үүний дийлэнх буюу 77 хувийг БНХАУ-аас, 13 хувийг Вьетнам улсаас авсан байна.
Цагаан будааны гол экспортлогч орнууд нийлүүлэлтээ танаж байгаа нь үнэ өсөхөд шууд нөлөөлж байгаа аж. Тухайлбал: уур амьсгалын өөрчлөлт, геополитикийн нөхцөл байдал зэргээс шалтгаалан Азийн орнууд дотооддоо нөөц бүрдүүлж эхэлжээ.
Үүнийг дагаад таваарын захад цагаан будааны үнэ өсөж эхэлсэн байна. Азийн цагаан будааны жишиг үнэ энэ сарын 10-ны өдрийн байдлаар 648 ам.доллар хүрээд байгаа бөгөөд нь сүүлийн 15 жилийн дээд түвшин болж байгааг Тайландын Цагаан будаа экспортлогчдын холбооноос мэдээлсэн юм.
“Эм Жэй Партнерс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал О.Шинэбаяр
“Цахар лигдэн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Мөнхцэцэг
Үүнээс гадна дотоодод “Gimex” ХХК сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд цагаан будаа тариалах туршилт хийжээ. Энэ жилээс туршилтаа зогсоож, Ховд аймагт тариалалт хийх газраа бэлдээд байгаа бөгөөд 2024 оноос цагаан будаагаа тариалж эхлэхээ тус компанийн Ерөнхий захирал Ж.Ганхуяг мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ