ҮСХ: 7-р сард инфляци 9.2 хувьд хүрч, өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар буурчээ
Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2023 оны эхний долоон сарын голлох үзүүлэлтийг танилцуулж байна.
ҮСХ-ны Хөдөө аж ахуй, байгаль орчин, үйлдвэрлэлийн статистикийн хэлтсийн дарга Э.Мягмарханд, Хэрэглээ, бараа үйлчилгээний үнийн өсөлт 2023 оны долоодугаар сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.2 хувиар өссөн. Өмнөх оны эцэстэй харьцуулахад 6.8 хувиар өссөн, өмнөх сараас 0.3 хувиар буурсан байна. Улаанбаатарт жилийн инфляци 9.4 хувьтай, аймгуудын хувьд инфляц Говь-Алтайд хамгийн бага буюу 6.6 хувийн өсөлттэй, Сэлэнгэ аймагт хамгийн өндөр буюу 10.4 хувьвтай байна.
Улсын хэмжээнд инфляцын түвшин өмнөх оны долоодугаар сард 16.4 хувийн өсөлттэй байсан бол 2023 оны долоодугаар сард 9.2 хувь гарч, өмнөхөөс 7.2 хувиар буурсан байна. Инфляци 9.2 хувьд хүрэхэд:
- Хүнсний бараа, ус ундааны үнийн өсөлт- 14.4 хувь
- Согтууруулах ундаа, тамхины үнэ- 7.3 хувь
- Хувцас, бөс бараа, гутлын үнэ- 11.1 хувь
- Орон сууц, ус, цахилгаан, түлшний үнэ- 5.5 хувь
- Гэр ахуйн тавилга, барааны үнэ- 9.5 хувь
- Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний үнэ- 7.6 хувь
- Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үнийн өсөлт- 16.3 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ