Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроны айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар 2023 оны 5 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд манай улсад төрийн айлчлал хийсэн Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроны айлчлал өндөрлөлөө.
Айлчлалын хүрээнд Монгол-Франц Улсын Ерөнхийлөгч нар албан ёсны уулзалт, хэлэлцээ хийж, Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улс Хамтарсан тунхаглал гаргалаа.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макронд бараалхаж, эрхэм зочин айлчлалын төгсгөлд Чингис хааны музейг үзэж сонирхсоноор айлчлалаа өндөрлүүллээ.
Эммануэл Макроны энэхүү айлчлал нь богино хэдий ч хоёр орны харилцаанд онцгой ач холбогдолтой, Бүгд Найрамдах Франц Улсаас төрийн тэргүүний түвшинд Монгол Улсад хийсэн анхны түүхэн айлчлал боллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ