Э.Бат-Үүл: С.Зоригийг бүрэлгэсэн хэрэгт гүтгэсэн улстөрөөс хохирлоо 25 тэрбумаар үнэлж хуулийн дагуу нэхэмжилнэ

Өнөөдөр төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны төрсөн өдөр тохиож байна.  С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг сөхөгдөх болгонд Э.Бат-Үүлийн нэр холбогдож, түүнийг захиалагч нь байх магадлалтай мэдээлэл гардаг.
Э.Бат-Үүл өнөөдөр өөрийн сошиал хаягаараа дамжуулан дараах тайлбарыг хийжээ.  Тэрээр "С.Зоригийг бүрэлгэсэн хэрэгт, намайг санаатайгаар гүтгэн холбогдуулсан олон жилийн бузар улстөрөөс хохирлоо 25 тэрбумаар үнэлж хуулийн дагуу нэхэмжилнэ! Би ингэх эрхтэй!!!" гэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ