АН-ын дарга Л.Гантөмөр: Өнөөдөр С.Зориг агсан минь амьд сэрүүн байсан бол 61 настай байх байлаа
- Өнөөдөр С.Зориг агсан минь амьд байсан бол 61 настай байх байлаа. С.Зориг агсны мөрөөдөж байсан нийгэм бол Ардчилсан нам, эрх чөлөөний тэмцэж буй хүн бүрийн мөрөөдөл байдаг. Харамсалтай нь Монгол Улсад өнөөдөр үүссэн нөхцөл байдал нь нэг намын ноёрхол тогтсон, боож боогдуулсан нөхцөл байдалтай нүүр туллаа. Монголчууд бидний улс төрд хандах дөрвөн том хандлагыг С.Зориг агсан хэлж сургасан. Бидний хамгийн том эрх ашиг Монгол Улс дараа нь нам, удаах нь бүлэг байх болно гэж хэлсэн. Өнөөдрийг хүртэл С.Зориг агсны хэргийг илрүүлэх боломж байсан. Гэтэл улс төрийн зорилгоор ашиглаад эхэлсэн. Ашиглахдаа АН руу бурууг чихсээр ирсэн. Энэ хэргээр далимдуулж улс төр хийж байгаа нь ардчиллын хар толбо. Энэ хэргийг илрүүлэх шаардлагыг бид байнга тавина” гэв.
Энэ үеэр АН-ын дарга асан С.Эрдэнэ:
- Энэ өдөр бид АН-ын дотор үүсээд байсан зарим үл ойлголцлын асуудлыг эцэслэж, цэг тавьж, өнөөдөр АН нэгдмэл нэг удирдлагатай, нэг зорилготой, цаашид олон чухал асуудлыг шийдэх асуудалд ханцуй шамлан нэгдэн орох үйл явдлыг эхлүүлж байна.
Өнөөдөр энэ хүндтэй үүргийг хүлээн авч буй АН-ын шинэ сонгогдсон дарга Л.Гантөмөр даргад ажилд нь амжилт, сайн сайхан бүхнийг хүсье. Монгол орон даяар ардчиллыг дэмждэг бүх иргэддээ энэ өдрийн мэнд хүргэе. Шударга ёсны төлөө нэгдэж, тэмцэж ажиллана" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ