Шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ ₮3.5 сая, хуучин орон сууцных ₮3.3 сая болж өсжээ
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Улаанбаатар хотын энэ оны гуравдугаар сарын орон сууцны үнийн мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос өглөө.
Энэ оны гуравдугаар сарын байдлаар орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үеэс 10.7 хувиар өсжээ. Тухайлбал шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 3.51 сая төгрөгийн ханштай байгаа бөгөөд Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 3.80 сая төгрөг байна.
Шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнийг зургаан дүүргээр харуулбал,
- Хан-Уул дүүрэг 3.80 сая төгрөг
- Чингэлтэй дүүрэг 3.52 сая төгрөг
- Сүхбаатар дүүрэг 3.39 сая төгрөг
- Баянгол дүүрэг 3.22 сая төгрөг
- Баянзүрх дүүрэг 3.05 сая төгрөг
- Сонгинохайрхан дүүрэг 2.49 сая төгрөг гэсэн ханштай байгаа аж.
Тэгвэл хуучин орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 3.32 сая төгрөгийн ханштай байгаа бөгөөд Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 3.96 сая төгрөг.
- Сүхбаатар дүүрэг 3.96 сая төгрөг
- Хан-Уул дүүрэг 3.72 сая төгрөг
- Чингэлтэй дүүрэг 3.69 сая төгрөг
- Баянзүрх дүүрэг 3.13 сая төгрөг
- Баянгол дүүрэг 2.96 сая төгрөг
- Сонгинохайрхан дүүрэг 2.50 сая төгрөгийн ханштай байгаа юм.
Эх сурвалж: ҮСХ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ