М.Лхагвагэрэл аваргын төлөө шалгарлаа
Казахстаны Астана хотод зохиогдож буй Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний чөлөөт бөхийн 125 кг-д гавьяат тамирчин, дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт М.Лхагвагэрэл аваргын төлөө хүч үзэх боллоо. Түүний өрсөлдөгч бол дэвжээний эзэн орны Ю.Батырмурзаев. Манай бөх БНХАУ-ын Бөх-Эрдэнийг 10:0-ээр оноогоор цэвэр, хагас шигшээд U17, U20, U23 насны дэлхийн хошой аварга, Ираны А.Вала Масумиг 8:6-гаар ялсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ